“Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн”-д Сэлэнгэ аймаг нэгдэж 2030 он гэхэд 30 сая ширхэг мод тарьж ургуулах зорилтыг тавиад байна. Тус зорилтын хүрээнд Төр төсвийн болон орон нутгийн 40 гаруй байгууллагын 400 гаруй албан хаагчид Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын 1 га талбайд 2200 ширхэг 2 наст нарсны тарьцыг суулгалаа. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар сумын ЗДТГ-ын хамт олон тус хөдөлгөөнд нэгдэж, ойн ангиас хуваарилсан мод суулгацыг суулган өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
СҮХБААТАР СУМЫН ЗДТГ
Tweet