Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Сүхбаатар хотын түүхэн замнал

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1896

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот Монгол улсын хйоморт оршдог бөгөөд Монголын тулгар төрийн үүсэл хөгжлийн үе үеийн түүхэнд стратегийн түшиц газар болж байснаараа онцлог юм.

Оросын худалдаачид 1902 оноос Цагаан-эрэгт ноос угаалгын газар ажиллуулж эхэлсэн ба 1905 оноос угаасан ноос, бусад эд бараагаа Сэлэнгэ, Орхоны голоор тээвэрлэж байсан. 1926 оноос Союзторгфлотын хөлгийг 10 жилийн хугацаатай ашиглах болсноор худалдааны ажил өргөжиж чийдэнгийн хороо, мал авдаг Скотимпорт, Монгол тээх, Ноос угаалгын газар, банк, холбоо, клуб, соёл ахуйн үйлчилгээний том жижиг салбарууд, 1933 онд усан онгоцны зогсоол, 1937 онд Цагаан-Эрэг хотын захиргаа байгуулагдаж Сүхбаатар хотын суурь тавигджээ.

1937 оны 2-р сард Засгийн газрын ерөнхий сайдын орлогч сайд Доржпүрэв, улсын бага хурлын дарга Дүгэр нар ирж танилцаад усан замын дамжлага баазын ажилчдын хурал хийлгэж энд орон нутгийн чанартай “Цагаан эрэг” хотыг байгуулж хотын анхны даргаар Шаамар сумын харъяат Сүхбаатар жанжны бичээч байсан партизан Цэвэгжавын Цэдэндоржийг, орлогч даргаар нь бичээч Галсангийн Лувсандоржийг сонгожээ.

Улмаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1938 оны 4-р сарын 19-ний шийдвэрээр Цагаан эрэг хотыг “Сүхбаатар хот” хэмээн нэрлэжээ.

Сүхбаатар хотод 1949 онд Наушки - Улаанбаатарыг холбосон Төмөр зам, 1955 онд Шүдэнзний үйлдвэр, 1958 онд  Дулааны станц, 1959 онд  МБК, 1961 онд ГТК зэрэг томоохон үйлдвэрийн газрууд баригдсан нь тус хотын эдийн засаг  үйлдвэрлэлийн томоохон хот болох эхлэл болсон.

1921 оны 2 дугаар сард Д.Сүхбаатар 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Ханын хөндийд журамт цэргийг анх хороо болгон зохион байгуулж, Хиагтыг чөлөөлөхөөр дайлаар мордсон түүхтэй холбоотой Доод Алтан, Ханан хөндий, Хонгорморьт, Сайханы хөтөл /Тэмээн чулуутын хөндий/ зэрэг хувьсгалын түүхт газрууд Сүхбаатар сумын нутагт байдаг.