Home

2015-2016 оны хичээлийн шинэ жил эхэллээ

2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт Сүхбаатар хотноо амжилттай явагдаж өнгөрлөө. Энэ хичээлийн жилд тус сумын Ерөнхий боловсролын 7 сургуульд урьдчилсан байдлаар нийт 4138 хүүхэд суралцах ба 441 шинэхэн сурагч сургуулийн алтан босгыг алхан орж байна.

Мөн 5 цэцэрлэгт 1762 бяцхан иргэн сургуулийн өмнөх боловсролыг эзэмшихээр элсээд байна.

 

"Цэвэрч сум"-аар шалгарлаа

БОНХАЖЯ-наас сум, дүүрэг, хорооны хог цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг идэвхжүүлэх, дахин боловсруулалт, эргүүлэн ашиглалтыг нэмэгдүүлэх, ажлын шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилго бүхий “Цэвэр орчин” аяныг 2015 оны зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 22 хүртэлх нэг сарын хугацаатай улс орон даяар зарласан билээ.
Аяны хүрээнд зарлагдсан болзолт уралдаанд Монгол улсын 315 сумдаас манай сум "Цэвэрч сум"-аар шалгарч Батламж, мөнгөн шагналаар шагнууллаа.
Энэхүү шагнал нь бороо шороо, нар салхийг ажралгүй зүтгэн зам талбайг цэвэрлэж, тохижуулж байдаг сумын Тохижилт үйлчилгээний газрын хамт олон, иргэний үүргээ ухамсарлан ойр орчноо цэвэр цэмцгэр байлгадаг Сүхбаатарчууд та бидний хамтын зүтгэлийн үр дүн билээ.
Цэвэрч сумын иргэд та бүхэндээ баяр хүргэе!

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 9-р сарын 13, Ням гариг, 14:38

 

Архив

Сайн байцгаана уу?
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүхбаатар хотын цахим хуудсаар зочилж байгаад тань баярлалаа.

Цаг хэд болж байна

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр3
mod_vvisit_counterӨчигдөр7
mod_vvisit_counterЭнэ долоо хоног367
mod_vvisit_counterЭнгөрсөн долоо хоног520
mod_vvisit_counterЭнэ сар1621
mod_vvisit_counterӨнгөрсөн сар54320
mod_vvisit_counterБүх өдөр130973

Хайлт

Онлайн хэдэн хүн байна.

Манайд 3 зочид онлайн

Цаг агаар