Сүүлийн өдрүүдэд үргэлжилэн бороо орсны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, эргээсээ хальсан. Дуу цахилгаантай борооны үед зарим газарт хүн аянганд ниргүүлэх тохиолдол гарсан. Иймд:
Иргэд та бүхэн гэр, саравч, майхан, хашаагаа үерийн усны зам, голын гольдрол, гуу жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Гол усны түвшин нэмэгдэн хальж үерийн байдалтай байгаа тул ГАРМААР ЗОРЧИХГҮЙ
ЗОРИУЛАЛТЫН ГҮҮР, ГАРЦТАЙ газраар зорчино уу.
Үер усны аюулаас сэргийлэх далан шуудуу руу хогоо хаяхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.