Аймгийн Засаг даргын “Бүх нийтийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх” тухай А/15 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагууд орон сууцны орц, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд Мэргэжлийн хяналтын газар болон Сүхбаатар сумын Онцгой комисс хяналт тавин ажиллаж байна. Иргэд та бүхэн коронавируст халдвараас урьдчилэн сэргийлж, амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмээ ЧАНД сахина уу.
СҮХБААТАР СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
Tweet