Улаанбаатар хотоос сүүлийн долоо хоногт ирсэн иргэдийг ПСР шинжилгээнд хамруулах ажлыг Сумын Онцгой Комисс Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгууллаа. 2021.03.12-ны өдөр тус суманд ирсэн 202 иргэнээс 169 иргэнийг ПСР шинжилгээнд хамруулж 83 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж, шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Иргэний үүргээ биелүүлэн коронавирус /КОВИД-19/ халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажилласан иргэд та бүхэнд баярлалаа.
СҮХБААТАР СУМЫН ОНЦГОЙ КОМИСС
Tweet