Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Шуурхай штабыг шинэчлэн байгуулахаар боллоо

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 656

Аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Г.Галбадрах сумын Онцгой Комиссын гишүүдтэй өнөөдөр хуралдлаа. Тус хуралдаанаар Сүхбаатар сумын нөхцөл байдалтай танилцаж, УОК-ын  даргын 22 дугаар тушаалын дагуу шуурхай штабыг шинэчлэн байгуулах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Улаан бүсээс хувийн тээврийн хэрэгслээр нэвтэрч буй иргэд гэрийн ажиглалтад орохгүйн тулд  худал мэдээлэл өгч Сүхбаатар сум руу нэвтрэх  мэр сэр оролдлогууд гарч байгаа тул аймгийн  ОБГ, Цагдаагийн газар, АОК болон СОК-ын хамтарсан мэдээллийн нэгдсэн баазтай болохоор ажиллаж байна. Мөн гэрийн ажиглалтын дэглэмийг зөрчсөн иргэдийг зохих журмын дагуу арга хэмжээ авах тул иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахина уу. Иргэд та бүхэн иргэний үүргээ биелүүлэн хөршийн холбоогоо сайжруулж гэрийн ажиглалтад орсон иргэдэд давхар хяналт тавьж хамтран ажиллана уу.

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС