Сэлэнгэ аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 328 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт 3 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 25-ны өдрийн хооронд бүртгэлд хамрагдсан иргэд
http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу. Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй.
Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаараараа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой.
-Шалгалтад орох иргэд PCR шинжилгээ өгч, шинжилгээний хариутайгаа ирж шалгалтад орохыг анхаарна уу. PCR шинжилгээ өгөөгүй иргэнийг шалгалтад оруулахгүй болно.