Дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, тоглоомын талбайд хүүхэд багачууд олноор бөөгнөрөл үүсгэж байна. Иймд Аймгийн Онцгой комисс, ОБГ, Цагдаа, Сургууль, цэцэрлэгийн багш, Багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан нар хамтран баг тус бүр дээр эргүүлийн ажлыг цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж гадуур бөөгнөрөл үүсгэж байгаа хүүхдүүд болон эцэг, эх, асран хамгаалагч нарт нь гэрээсээ гарахгүй байх, ариутгал, халдваргүйтгэлийн талаар ухуулга, сурталчилгаа, зөвлөмжийг хүргэн ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн эрэгтэй багш нар сумын Онцгой комиссын Шуурхай штаб дээр 24 цагийн хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Нийт эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхаарлаа өндөрсгөж бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй, гэрээсээ гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Tweet