Сүхбаатар сумын түр ажиглалтын байранд тусгаарлагдсан иргэдийг эрүүл, аюулгүй хоол, хүнсээр хангах ажлыг Ерөнхий боловсролын 1-р сургуулийн тогооч Тунгалагаар ахлуулсан сургууль, цэцэрлэгийн 1,2-р ээлжийн тогооч, бэлтгэгч, үйлчлэгч нийт 50 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Онц байдал зарласан энэ цаг үед сэтгэл гарган бидэнтэй хамтран ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийнхээ хамт олонд сумын Онцгой комисс болон нийт ард иргэдийнхээ өмнөөс баярласан талархснаа илэрхийлж байна. СҮХБААТАР СУМЫН ОНЦГОЙ КОМИСС.
Tweet