ОХУ-аас Алтанбулаг, Сүхбаатар боомтоор дамжин Коронавирусийн халдвар тээвэрлэгдэн орж ирэх магадлал маш өндөр байгаа тул ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол эдгээр боомтуудаар үйлчлүүлэхгүй байх, хилээр орж гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Монгол улсад 3 хүн Covid-19 халдвартай нь шинжилгээгээр батлагдаж аюул нэгэнтээ ороод ирсэн энэ хүнд цаг үед ард иргэд маань хариуцлагатай байж эрүүл мэндийн зөвлөмжүүдээ сайтар даган мөрдөж, айж сандралгүй сэтгэл санаагаа тайван байлгахыг хүсэж байна.
Tweet