2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн чартер тусгай үүргийн нислэгээр ирсэн 3 Монгол иргэнээс лабораторийн эхний шинжилгээгээр 20 цагийн байдлаар /COVID-19/ Коронавирусийн халдвартай буюу эерэг гэсэн хариу гарлаа. Энэхүү нислэгээр цуг орж ирсэн иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьтлуудыг нарийвчлан судалж байна. Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдэлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсэж байна.
Tweet