Сүхбаатар сумын Баянхан 4 дүгээр багийн нийт ахмадуудын зүгээс сумын Онцгой комисст 535 мянган төгрөгийн мөнгөн хандив өглөө. Бид бүхний ажилд дэмжлэг үзүүлсэнд сумынхаа нийт ард иргэд, ЗДТГ-ын хамт олны нэрийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлж байна. Та бүхний минь буян заяа дэлгэрч, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. СҮХБААТАР СУМЫН ОНЦГОЙ КОМИСС.
Tweet