Аймгийн Онцгой комиссоос 17 сумтай цахим хурал зохион байгууллаа. Цахим хурлаар Улс, аймгийн Онцгой комисс, Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, ОБГ-ын дарга Г.Баатар нар нөхцөл байдлын мэдээлэл хийлээ. Аймгийн Онцгой комиссоос улс, аймгийн онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, өндөр хариуцлагатай ажиллахыг нийт сумдад анхаарууллаа.
Tweet