Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 05 албан тоотын дагуу, тус сум нь шинэ коронавирус /covid19/ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, томуу, томуу төст өвчний өвчлөлт, тархалтыг бууруулах ажлын хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг 2020 оны 03 сарын 07-оос 08-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа. Уг цэвэрлэгээнд төр, төсвийн 56, ААНБайгууллага 152, айл өрхийн 373, нийт 1887 иргэн, албан хаагч оролцож 97,9тн хог хаягдлыг цэвэрлэж зориулалтын төв хогийн цэгт хаясан байна. Ард иргэд та бүхэн хоггүй цэвэр орчинг хамтдаа бүрдүүлцгээе.
Tweet