Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ. Монгол улсад Коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК хуралдаж 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 03 дургаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хот хоорондын тээвэр, орон нут

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 857

МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСИЙН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ.
Монгол улсад Коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК хуралдаж 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07:00 цагаас 03 дургаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хот хоорондын тээвэр, орон нутгийн орох, гарах хөдөлгөөн, галт тэрэг, нислэгийг зогсоосон шийдвэр гаргалаа.
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Франц улсын иргэнээс халуурах шинж тэмдэг илэрч эхний шатны шинжилгээгээр халдварын эерэг буюу коронавирустэй гэсэн хариу гарлаа.
Урьдчилсан байдлаар Коронавирус гэж үзэж байгаа бөгөөд давтан шинжилгээнд хамруулж баталгаажуулна. Энэхүү хүнийг Дорноговь аймагт тусгаарлаад байна. Одоогоор биеийн байдал харьцангуй тогтвортой байна.
Иймд ард иргэдийг сонор сэрэмжтэй байж, уг халдвараас өөрсдийгөө хамгаалж нийгмийн дэг журмыг чанд сахиж, олон нийтийн аюулгүй байдлыг хангаж хүн бүр хариуцлагатай байхыг анхааруулж байна.