ШИНЭ КОРОНА ВИРУСЫН ШИНЖ ТЭМДЭГ БОЛОН ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ХҮРГЭЖ БАЙНА. Манай урд хөршид шинэ төрлийн аминд аюултай вирус гараад байгаа билээ. Дэлхийн нилээн хэдэн оронд тохиолдол бүртгэгдээд байна. Халдвар авсан хүнтэй гар барих гэх мэт шууд холбоо үүссэн үед, агаар дуслын замаар, халдвар авсан хүний эд хэрэглэлд хамар, ам, нүдээрээ хүрсэн үед зэрэг замуудаар халдварлаж байна.
Одоо судлагдаж байгаа тул шинж тэмдэгүүдийг тогтоож авч, урьдчилан сэргийлэлтийг чанд сахихыг зөвлөж байна.
➖ ШИНЖ ТЭМДЭГ ➖
1. Ханиалгах
2. Халуурах
3. Уушигны хатгалгаа болох
4. Амьсгал давчдах
5. Зарим тохиолдолд бөөлжих
6. Зарим тохиолдолд суулгах
7. Хүндэрсэн үед уушгины хатгалгаа хүндрэх
8. Хүндэрсэн үед бөөрний дутагдалд орох
➖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ ➖
1. Гараа тогтмол ариутгах.
2. Гараа ариутгаагүй үедээ нүд, хамар, амруугаа хүрэхгүй байх.
3. Маск тогтмол зүүх.
4. Халдвар тараах эрсдэлтэй эд зүйлсийг хогийн саванд хаях
5. Эрүүл ахуйг чандлан сахих.
6. Ногоо, жимс зэргийг хэрэглэхийн өмнө сайтар угаах.
7. Өдөр бүр тогтмол дасгал хийх, хангалттай нойроо авах, дархлааны системээ дэмжих, тэжээллэг хоол хүнс хэрэглэх.
Tweet