Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу "Хоггүй цэвэр Сэлэнгэ" аяны хүрээнд Сүхбаатар сумын Орхон 6-р баг, Ганзам 7-р багт бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд "Аж богд" бөс барааны дэлгүүр, "Unicolor" гэрэл зургийн студи, "Гоёмсог" цахим тоглоомын газар, "Таны сэлэнгэ" телевиз, 22-р байрны хуучин хими цэвэрлэгээний газар, Москва дэлгүүр зэрэг нийт 6 аж ахуй нэгжийн 9 хүн, БАМ-ын ногоон байрны 11 хүн өөрсдийн эзэмшлийн 50 м газрын хогийг цэвэрлэж, 2,5тн хогийг ачуулж төвлөрсөн хогийн цэгт буулгуулаад байна. Бүх нийтийн хог цэвэрлэгээнд ААНБайгууллага, ард иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Tweet