Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжийн дагуу "Хоггүй цэвэр Сэлэнгэ " аяны хүрээнд Сүхбаатар сумын нийт 8 багт нийтийн хог цэвэрлэгээг зохион байгууллаа. Уг цэвэрлэгээнд төр, төсвийн 15 байгууллага, ААН, 182 иргэн нийтийн болон өөрийн эзэмшлийн газрыг цэвэрлэж нийт 32 тн хогийг 17 рэйсээр машинд ачуулж төвлөрсөн хогийн цэгт аваачиж буулгалаа. Энэхүү аян цаашид үргэлжлэх тул ААНБайгууллагууд өөрийн эзэмшлийн 50м газар нэгдсэн цэвэрлэгээг зохион байгуулж идэвхитэй оролцохыг уриалж байна.
Tweet