“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” уриатай ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ-2019 аяныг 2019.04.05-ны өдөр Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-ын гадаа талбайд зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, Сүхбаатар сумын Засаг даргын орлогч Б.Отгонзаяа Сүхбаатар сумын тамгын газрын дарга Э.Нандин-эрдэнэ Сүхбаатар сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Сумын салбар хорооны гишүүн С.Энхтайван, Д.Баяржаргал Сүхбаатар сумын Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Т.Пүрэвсүрэн нар оролцож нээн үг хэллээ. Нээлтэнд нийт 24 аж ахуй нэгж байгууллагын 246 ажил олгогч, ажилтан албан хаагч нар оролцож Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ, Урсгал ус ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэн, ХАБЭА-н хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж байгаа Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК, Сэлэнгэ үйлчилгээ ОНӨААТҮГ, Урсгал ус ХХК, Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ-уудад өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Мөн уг арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн нар “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, судлан бүртгэх, НДС-аас олгох тэтгэвэр тэтгэмж”-ийн талаар ААНБ-ын ажил олгогч болон ажилтан албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Tweet