Цөөн үгээр

- Мэдээ - Мэдээ - Мэдээ

Мэдээ

Нийтэлсэн: 5 сарын өмнө Үзсэн: 30

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын охин Чөлөөт бөхийн Спортын мастер Цэрмаагийн Хулан 2019 оны 03-р сарын 16-нд АНУ-ын Пеннсилван мужийн Кингстон хотод зохиогдсон “Wyoming Seminari” чөлөөт бөхийн охидын клубын нэрэмжит “SEB LADIES OPEN” олон улсын тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртэж Сүхбаатарчууд биднийгээ баярлууллаа.Мөн “MONGOLIA OPEN 2019” чөлөөт бөхийн барилдаан олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна. Чөлөөт бөхийн Спортын мастер Цэрмаагийн Хуландаа цаашдын олон олон тэмцээнд нь амжилт хүсэж Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга дэмжиж ажиллахаар болсон бөгөөд нийт Сүхбаатарчуудынхаа өмнөөс спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.