ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ Иргэн та хувь хүн, аж ахун нэгжээс мод, модон материалыг худалдан авч, тээвэрлэхдээ холбогдох гарал үүсэл, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлэн авч явахгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний /450.000-5.400.000/ төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэснээс гадна таны гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, машин механизм, тээврийн хэрэгслийг тань хурааж улсын орлого болгон шийдвэрлэхээр хуульчлагдсанг анхааруулж байна. СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Tweet