Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Сэрэмжлүүлэг

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 335

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Гахайн Африкийн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтад халдварлахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах чадвартайгаар хадгалагддаг. Мөн удаан хугацааны туршид халдварлуулах чадвар бүхий вирус нь гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд байдаг. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.

Шинж тэмдэг халдварлах арга зам:
Өвчний далд хэлбэр нь 3-15 хоногийн хугацаанд явагддаг. Хоруу чанар өндөртэй вирусээр халдварласан тохиолдолд зэрлэг болон гэрийн тэжээвэр гахайд өндөр халуурах /41-420С/, тэжээлийн дуршилгүй болох, чихний үзүүр, сүүл, цээж, хэвлий хэсгээр цус шүүрэх зэрэг шинж тэмдэг үзүүлж богино хугацаанд олноор үхэж хорогдох ба цочмог хэлбэрээр өвчилсөн тохиолдолд шинж тэмдэг илрэхгүйгээр үхэж ч болно.
Өвчин нь хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайнд халдварладаг цочмог халдварт өвчин юм.
Гахайн Африкийн мялзан өвчин нь 4 замаар халдварладаг. Үүнд:
- Өвчтэй амьтнаас эрүүл гахайд шууд хавьтлын замаар
- Өвчтэй гахайг зориудаар нядласан тохиолдолд гахайн мах, цус, шүүрдэс, шүлс, тариур бусад хэрэгслээр эрүүл гахайд,
- Өвчин гарсан аж ахуй болон гахайтай ажилласан хүний хувцас, машины дугуй болон вирусыг зөөвөрлөж болох бусад гадаргуугаар дамжин гахайнд халдварлах,
- Богино зайд агаар дуслын замаар (битүү байранд) халдварладаг болно.