Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ХБИХ-оос санаачлан зохион байгуулж байгаа “Байшин барих аян”-ы хүрээнд Сүхбаатар сумын 3-р багийн иргэн Л.Даваахүүгийн байшингийн шав тавих ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, Засаг дарга Т.Гантулга, Орлогч дарга С.Чойсүрэн, ИТХ-ын төлөөлөгч Эрдэнэбүрэн, ТЗ-ын өртөө, Цагдаагийн газар, БТСГ зэрэг байгууллагуудын удирдлагууд оролцож, эд материал болон санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Tweet