Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шинэ ургац-Шилдэг санаа" баялаг бүтээгчдийн нэгдсэн Үзэсгэлэн худалдаанд оролцож нөр их хөдөлмөр гаргасан иргэдээ сумын ИТХ-н дарга Ц.Ариунтуяа, Засаг дарга Т.Гантулга, орлогч дарга С.Чойсүрэн нар шагнаж урамшууллаа.
Хамгийн зохион байгуулалттай багаар Бор Гүвээ 5-р баг
Шилдэг хоршоогоор Салхитын 3-р баг
Хамгийн олон нэр төрлийн ногоо нөөшилсөн Б.Баясаа 37 нэр төрөл, Жимс жимсгэнээр хамгийн олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийсэн Ж.Нарантуяа 12 нэр төрөл, Хамгийн олон нэр төрлийн цагаан идээ боловсруулсан С.Нандинцэцэг 15 нэр төрөл, Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр "цуунд дарсан өнчин сармис" Н.Алтанчимэг, Хамгийн том хулуу ургуулсан иргэнээр Х.Эрдэнэбаатар 25,5 кг, Хамгийн том төмс ургуулсан иргэнээр Т.Лхагважав 500гр, Хамгийн том байцаа ургуулсан иргэнээр Б.Баясаа 7,2 кг, Хамгийн том манжин ургуулсан иргэнээр Д.Оюунчимэг 7,2кг тус тус шалгарчээ.
Та бүхний тарьсан үр бүхэн
Тариан түрүү мэт өсөн үржиг
СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.
Tweet