Хил хамгаалах байгууллагын 85 жилийн ойн баяр тохиож байна. Тэртээх 1933 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн гурав дугаар тогтоолоор Цэргийн бөгөөд Хязгаар хэлтэс нэртэйгээр Дотоодыг хамгаалах газрын харъяанд байгуулагдаж байснаас хойш түүхт 85 жилийг ардаа үджээ. Эх орныхоо торгон хилийг нүд салгалгүй манаж байдаг нийт хилчин дайчид, үе үеийн ахмадууддаа манай Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны зүгээс баярын мэндийг дэвшүүлж байна.
Tweet