Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ, Ахмадын хорооноос ахмадуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг дээшлүүлэх, нөхөрсөг баг хамт олон бүрдүүлэх зорилгоор "Хөдөлгөөн-эрүүл мэнд-урт наслалт" явган аялалыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт Партизаны талбайгаас Гэрэлт цогцолбор хүртэл амжилттай зохион байгууллаа. Уг явган аялалын үеэр ахмадуудын дунд шагай шүүрэх, хөзөр, буухиа тэмцээнүүд явагдаж аваргууддаа шалгаруулан шагнаж урамшууллаа. Сумынхаа нийт ахмадууддаа цаашид зохион байгуулах урлаг, спортын тэмцээнд нь өндөр амжилт хүсье.
Tweet