Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг, чадавхийг дээшлүүлэх замаар иргэдийг өдөр тутмын амьдралдаа тулгарч буй асуудлуудыг хууль, түүний зохицуулалтыг ашиглан шийдвэрлэх, өөрсдийн амжиргаагаа сайжруулах, төрийн байгууллагыг хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллуула

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 396

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг, чадавхийг дээшлүүлэх замаар иргэдийг өдөр тутмын амьдралдаа тулгарч буй асуудлуудыг хууль, түүний зохицуулалтыг ашиглан шийдвэрлэх, өөрсдийн амжиргаагаа сайжруулах, төрийн байгууллагыг хариуцлагатай, үр нөлөөтэй ажиллуулахад шахалт үзүүлэх мэдлэг, чадвартай болгох үүднээс e-khutuch.mn цахим хуудсыг иргэдэд таниулж сурталчлах ажлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалт, сурталчилгааны ажилд 40 Төрийн албан хаагч, 8-н багийн 60 иргэн, 12 жилийн 1-р сургуулийн 10 багшийг тус тус хамрууллаа. "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн төслийн багийн ахлагч А.Түвшинтулга, төслийн багийн зөвлөх А.Оюунчимэг, төслийн багийн эрх зүйч Ө.Баасансүрэн, С.Энхсайхан, С.Хонгорзул, Техникийн ажилтан Г.Идэрсайхан, МҮОНРТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэг, зураглаач Д.Болорцэцэг, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-н Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц нартаа сумынхаа нийт ард иргэдийнхээ өмнөөс баярласан талархснаа илэрхийлье.