Ахмадын баярыг тохиолдуулан Сүхбаатар сумын ИТХ, ЗДТГ, Ахмадын хорооноос "Хөдөлгөөн-эрүүл мэнд-урт наслалт" явган аялалыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт Партизаны талбайгаас Гэрэлт цогцолбор хүртэл зохион байгуулах гэж байна. Энэхүү явган аялал нь ахмадуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг өрнүүлэх, нөхөрсөг баг хамт олон бүрдүүлэхэд оршино. Уг арга хэмжээний үеэр:
1. Хийн дасгалын үзүүлбэр
2. Шагай шүүрэх
3. Хөзөр
4. Буухиа тэмцээнүүд тус тус болно.
Tweet