Монгол улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл, сурталчилгааны "e-khutuch" портал цахим хуудсанд эрх зүйн мэдээ, мэдээллийг нэгтгэн төвлөрүүлж, төрийн байгууллагын үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг баттай эх сурвалжаас нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү цахим хуудасны хэрэгцээ, шаардлага, ашиглалтын байдал, мэдээллийг бүрдүүлэх, явцын туршилтын судалгаа авах ажил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо 2018 оны 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.
Tweet