“УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”АРГА ХЭМЖЭЭ боллоо
Өнөөдөр “УДИРДАХ АЖИЛТНЫ МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”АРГА ХЭМЖЭЭ боллоо. Энэ удаагийн мэдээллийн цагаар Боловсрол, соёл урлагийн газар, ”Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ, Хүнс, Хөдөө аж ахуйн газрууд цаг үеийн болоод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаараа мэдээлэл хийв. Мэдээллийн цагийн төгсгөлд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэр, аймгийн Засаг даргын албан даалгаваруудыг үйл ажиллагаандаа ягтштал мөрдөж ямар нэг алдаа эндэл гаргалгүй сахилга батыг чангатгаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд сайтар хангаж ажиллахыг анхааруулав.
Tweet