ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН БАЯРЫН ӨДӨР
Өнөөдөр орон даяар 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Сүхбаатар сумын 3-р бүрэн дунд сургууль болон 6-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сүхбаатар сумын ИТХ-н дарга Ц.Ариунтуяа, Сүхбаатар сумын Засаг даргын орлогч С.Чойсүрэн нар оролцож хичээлийн шинэ жилийг нээж үг хэллээ. Энэ хичээлийн жилд 6-р сургуульд 1 дүгээр ангид элсэн орж байгаа 2 ихэр хүүхдэд Сүхбаатар сумын Засаг даргын бэлэг хүүхдийн хичээлийн хэрэглэлийг сумын орлогч дарга болон 5-р багийн засаг дарга нар гардуулан өглөө. Боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Tweet