“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН – 2” буюу “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛГҮЙ БАГ” аян үргэлжилж байна.
Тус Цагдаагийн газраас Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон – 2” буюу “Гэмт хэрэг, зөрчилгүй баг” аян үргэлжилж байна.
Аяны аялах дэвтэр, тугийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар сумын 2 дугаар багаас 3 дугаар багт хүлээлгэн өглөө.
Аяны үйл ажиллагааг хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан Сүхбаатар сумын 2 дугаар багийн хамт олонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
Сүхбаатар сумын 3 дугаар багийн хамт олонд аяны үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ.
Tweet