Монголы Улсын Их Хурлын гишүүн Наваан-Юндэнгийн Оюундарийн нэрэмжит сумдын иргэдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, ширээний шагай, гэр бүлийн буухиа, явган аялал гэсэн 6 төрөлт спортын анхдугаар их наадам 2018 оны 08 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж байна. Энэхүү тэмцээнд УИХ-н Н.Оюундарь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж Монгол улсын Төрийн дууллаа эгшиглүүлснээр нээлтийн үйл ажиллагаа албан ёсоор ёслол төгөлдөр эхэллээ. Уг спортын наадамд Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Жавхлант, Хүдэр, Дулаанхаан тосгоны 5 сум, 1 тосгоны 7 багийн 581 тамирчид оролцож байна. Тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье. СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.
Tweet