Сэлэнгэ аймгийн цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ойн баярын арга хэмжээг 2018 оны 08-р сарын 10-ны өдөр хүндэтгэлийн арга хэмжээг Хонгорморьтын амралтын газар зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Жуух” бичгээр харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Гантөмөр, Сүхбаатар сумын засаг даргын “Жуух” бичгээр нягтлан бодогч, цагдаагийн дэслэгч Б.Цэцэгсайхан нарыг шагналаа. Цагдаагийн байгууллагын 97 жилийн ойн баярын мэндийг цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн болон чөлөөндөө гарсан нийт ахмадууд болон түүний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн халуун баярын мэндийг хүргэе. СҮХБААТАР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.
Tweet