Өнөөдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөдөө аж ахуйн хоршоологчдын “Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд хоршоодын оролцоо” сэдэвт улсын уулзалт зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж байна. 16 аймгийн 200 гаруй төлөөлөгчид энэ удаагийн зөвлөгөөнд оролцож өнөөгийн нөхцөл байдал, цаашдын үйл ажиллагааныхаа талаар ярилцаж байна.Энэхүү уулзалт зөвлөгөөний үеэр хоршоологчдын холбооныхон Партизаны талбайд хүнс, хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.
Tweet