ДАРААХ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН АВАХААС ТАТГАЛЗАХ ХЭРЭГТЭЙ
1. Хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа хэтэрсэн
2. Сав, баглаа, боодол нь урагдаж, гэмтсэн
3. Лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойн цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хонхолзож байвал
4. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдөж, хагарч цуурсан, гадна тал бохирдсон байвал
5. Шилэнд савласан бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн байвал
6. Хиам, өндөг, кремт нарийн боов зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай нөхцөлд худалдаалж байвал
7. Дэлгүүрт борлуулж буй хөлдөөсөн бүтээгдэхүүн гэссэн байвал
8. Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин, эмгэг үүсгэгч бичил биетэн өсөж, үржсэн байж болзошгүй тул худалдан авахгүй байхыг зөвлөж байна.
СҮХБААТАР СУМЫН ЗДТГ
Tweet