ими, нян судлалын шинжилгээнд дээж авч, судалгаа хийж ажилласан.
Тус баг үнэлгээ хийснээр Сүхбаатар сумын хэмжээнд 268836 м2 бохирдсон нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллийн гудамж, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд, бохир хальсан 44 айлын хашаа, орон сууц, давхар байрнуудын орц, хонгилуудад дараагийн ажлын хэсэг болох 29 хүний бүрэлдэхүүнтэй халдваргүйтгэлийн 10 баг газар дээр нь очиж ажиллалаа.
Ингэхдээ автомакс болон ДҮК машин ашиглан бохирдсон талбайг бүрэн халдваргүйжүүлсэн ба ард иргэдийн амар тайван байдлыг хангах, болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч салбар дундын хамтын ажиллагааг чухалчлан мэргэжлийн байгууллагуудтайгаа сэтгэл, зүтгэл нэгдэн хамтран ажилласан.
Гамшгийн үед дэмжиж хамтран ажиллсан “Дэлхийн зөн олон улсын байгууллага”-ын Сэлэнгэ салбар, Нандин-Эрдэнэ даргатай Сүхбаатар сумын ЗДТГ, Ю.Ариунболд даргатай Хилийн мэргэжлийн хяналтын газар, Ж.Отгонхүү даргатай Мэргэжлийн хяналтын газар, Б.Мөнхтөр даргатай ХХААГ, Мал эмнэлгийн алба, Г.Баатар даргатай Онцгой байдлын газар, төр төсвийн байгууллагууд, нийт ард иргэддээ талархал илэрхийлье.