Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 11-р хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
1.Ардын хувьсгалын 95 жил, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх товыг хэлэлцэн долдугаар сарын 15, 16-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоож баяр наадмыг зохион байгуулах хороог байгууллаа.
2.Аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг хэлэлцээд аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг 2016 онд хэрэгжүүлэх зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлэх аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудын байршил, хэмжээг баталлаа.
3.Сум орон нутаг, иргэдээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан Цагааннуур суманд шашны үйл ажиллагаа явуулж буй “Амартайван” сүмийн зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгалаа.
4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар ирүүлсэн нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хэлэлцээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн саналыг дэмжих боломжгүй хэмээн үзлээ.