Төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны албан ёсны нээлт 2020 оны долоо дугаар сарын 27-ны өдөр боллоо. Нийт гурван блок барилгын хоёр нь бүрэн ашиглалтанд орж эхний 80 айл нь байрныхаа түлхүүрээ хүлээн авсан. Орон нутагт залуу чадварлаг боловсон хүчин ажиллахад орон сууцны асуудал эн тэргүүнд тавигддаг тул Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил болон “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ нь уг төслийг санаачилан “Таванхан Уул” ХХК-р барилгын ажлыг гүйцэтгүүлсэн билээ. Тус төсөл нь Монголд анх удаа төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөр болон хүү төлөхгүйгээр орон сууцтай болж байгаагаараа давуу талтай. Нээлтийн үеэр гурван блок барилга тус бүрээс нэг азтан шалгаруулах үйл ажиллагаа болов. Санамсаргүйгээр шалгарсан азтай өрх нь нэг сая төгрөгний үнэтэй гал тогооны тавилга авах эрхийг бэлэглэсэн юм. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-н зүгээс тус орон сууцанд орсон хамгийн залуу төрийн албан хаагчид хөргөгч бэлэглэсэн. Тус арга хэмжээний үеэр хүүхэд хөгшидгүй баярлацгаах нэгэн шалтгаан нь үнэгүй зөөлөн зайрмаг тарааж байв. Нээлтэнд оролцохоор УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын бие төлөөлөгч, аймгийн засаг дарга Ш.Оргил, Сүхбаатар сумын засаг дарга Т.Гантулга, сумын ИТХ-н дарга Ц.Ариунтуяа, “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-н дарга М.Тэмүүлэн, “Таванхан Уул” ХХК-хан бие бүрэлдэхүүнээрээ ирж оролцлоо.
Tweet