Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 16-ны өдрөөс зогсооно

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 481

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2020 оны аравдугаар сарын 15-нд байна.

 

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрөөс зогсоох тухай УБЕГ-аас мэдээллээ.

Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн санал авах өдрийн маргааш буюу аравдугаар сарын 16-ны өдөр сэргээнэ.

Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24.1-т, Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг.