Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол Ховд аймагт бүртгэгдлээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 617

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байна. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай байна.

Өвчтний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байна.
Өвчтнүүд 6-р сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй.
Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байна. Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд, Баян-Өлгий аймгийн зоонозын төвийн мэргэжлийн багууд ажиллаж байна.