Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

120 айлын орон сууц удахгүй ашиглалтанд орно

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1201

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчдын 120 айлын орон сууц барих төсөл тусгагдсан билээ. Тус төсөл нь урьдчилгаа төлбөргүй, зээлийн хүүгүйгээр үндсэн зээлээ төлөөд  орон сууцтай болох боломжтой ба төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах ажлын хүрээнд хийгдэж байна.  120 айлын орон сууцны барилгын ажил 2019 онд эхэлж 2020 оны гурав дугаар улиралд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй аж. Тус барилгын ажлыг “Таванхан-Уул” ХКК гүйцэтгэж байна.

“Таванхан-Уул” ХХК-ний дотоод хяналтын инженер Ш.Төрболд “Манай компаний ерөнхий захиалагч болох “Сэлэнгэ орон сууц орон нутгийн өмчит газар” нь  нэг болон хоёр дугаар блок барилгыг 2020 оны зургаа дугаар сарын 20-ны өдрийн дотор ашиглалтанд оруулах чиг үүргийг өгч тус хоёр барилгын гадна засвар болон дотоод заслын ажил  дууссан. Одоогийн байдлаар гадна тохижилт болон орцны заслын ажлууд хийгдэж  байна. Аймаг болон сумын удирдлагууд орон сууцны засварын ажилтай хэд хэдэн удаа ирж танилцсан билээ.  “Таванхан-Уул” ХХК-ний захирал Ц.Энхтөр “Коронавируст \ковид-19\  халдвараас шалтгаалж хил дээр ачаа бараа маань хугацаандаа орж ирэхгүй удсанаас үүдэн ашиглалтанд оруулах хугацаанаасаа 20 хоног хойшилж байна.  Бидний захиалсан бараа ариутгал халдваргүйтэлд ороод эхнийх ачаа бараа 5-р сарын 15-нд , дараагийх нь 5-р сарын 25-ны өдөр ирэх ёстой байсан боловчиг хугацаанаасаа хоцорч 6-р сарын 10-ны өдөр ирсэн. Бидний зүгээс орон сууцанд орох иргэдийн тав тухтай байдлыг хангах үүднээс гаднах тохижилт болон бусад жижиг засварын ажлууд дууссаны дараа иргэдийг орон сууцандаа оруулах ажилдаа орно” хэмээв.  

Орон сууцнуудын барилгын үндсэн ажил дуусч гурав дахь блокын засварын ажил эхэлсэн хэдий ч  бэлтгэл ажил, хамгаалалтаа тавьсны дараагаас иргэдээ оруулахаар шаргуу ажиллаж байна. Барилгын техникийн комисст зургаадугаар сарын 28-ны өдрөөс эхлэн бэлэн болсон орон сууцнуудаа шалгуулсны дараагаас иргэдийг нүүж орохыг зөвшөөрсөн шийдвэрийг гарвал долоо дугаар сарын эхний долоо хоногтоо багтаан орон сууцнуудаа иргэдэд хүлээлгэн өгнө.

Бэлтгэсэн: Э.Наранзаяа