Цөөн үгээр

- Шинэ жилийн мэнд дэвшүүлье - СҮХБААТАР СУМАНД ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ХАТАГТАЙ АКСЕЛЬ НИКЭЙЗ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ - Цэргийн албанд Сүхбаатар сумын 30 залуу татагдлаа.

Олон улсын стандартад нийцсэн спорт заалтай болно

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1996
Сэлэнгэ аймгийн гаалийн ерөнхий газар Сүхбаатар сумын Ганзам 7-р багт олон улсын стандартад нийцсэн спорт заал барьж байна.  Сэлэнгэ аймгийн гаалийн газар нь 108 жилийн түүхтэй монголын анхны гаалийн газар билээ. Тус байгууллага нь төрийн тусгай 118, үйлчилгээний  45  нийт 163 ажилчинтай. Гаалийн газар нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд ерөнхий газартаа хүсэлт гаргажээ.   Гаалийн ерөнхий газар \ГЕГ\ Сэлэнгэ аймгийн салбар газрынхаа ажилчид болон үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор  спорт заалны санхүүжилтыг нь ерөнхий байгууллагаасаа шийдэж өгчээ. ГЕГ-ын эзэмшилд байсан хуучин спорт заалыг нүүлгэн шилжүүлэх эрхийг мөн тус байгууллагад өгсөн юм. Харин Сүхбаатар сумын захиргаа спорт заал барих боломжтой газрын асуудлыг шийджээ.  Тус спорт заал нь гаалийн ажилчдын орон сууцнаас шууд заалруугаа орох боломжтой хоолойн холболт хийснээрээ давуу талтай. Олон улсын уралдаан, тэмцээн  явуулах боломжтой стандартыг хангасан спорт заалнуудын нэг юм.  Олон улсын тоглолтын талбайн стандарт нь 29 метрийг харьцах нь 16 метр байдаг. Харин тус заалны  өндөр нь 7.8 метр, тоглолтын талбай хэмжээ 30 метрийг харьцах нь 17 метрийн хэмжээтэй ба нийт 500 метр квадрат талбайтай юм .  Тус барилгын ажил 12-р сарын 22-ноос эхэлж, зургаадугаар сарын 22-ны өдөр дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөгдсөн.  Тендэр зарлаад шалгарсан компани нь гол суурийг нь барьж өгч, үлдсэн засварын ажлыг гаалийн ажилчид чөлөөт цагаараа ирж хийж гүйцэтгэж байна. Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын дарга М.Дамдинхорол нь "Бид спорт заалтай болохыг эрмэлзэж байгаа болохоор дотоод нөөц бололцоогоороо энэ ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал нэг байцаагч маань амралтын цагаараа ирж зүлгүүрдэх, цэвэрлэгээ хийх гэх мэт ажлуудыг хийж байна" хэмээв. Тус гаалийн газар нь Алтанбулаг боомт болон Сүхбаатар боомтыг хариуцсан ажиллаж байна. 
 

Бэлтгэсэн: Э.Наранзаяа

Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газар