Цөөн үгээр

- 2020 ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА. Тус сумын Ганзам 7-р багийн Багш нарын байрны сантехникийн засварын ажлыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Сэлэнгэ Ундрам" ХХК гүйцэтгэж байна. Энэхүү ажлын гүйцэтгэл, үйл явцтай тус сумын удирдлагууд б - Гал түймрийн аюулаас сэргийлье! Таны хаясан асаагуур, тамхины иш эх орны ойн баялгийг шатааж мэднэ - Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн анхааралд маргааш буюу 2020 оны 05-р сарын 22-ний Баасан гарагт 09:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар сум 3-р баг Салхитын ам, 60-н айл, Могойтын ам, Гэрэлт хөшөөний орчмын бүх айлууд, 2-р сургуулийн арын айлууд, Хонгор мо

“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" БУЛАН НЭЭГДЛЭЭ

Нийтэлсэн: 2 долоо хоногийн өмнө Үзсэн: 123

“ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ" БУЛАН НЭЭГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 2-р сарын 14-ний өдөр “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нээлттэй Нийгэм Форум дэмжлэг үзүүлж эрх зүйн хөтөч www.e-khutuch.mn цахим санг үүсгэн иргэдийн хүртээл болгоод байгаа юм. Энэхүү цахим санд иргэдэд нэн шаардлагатай,түгээмэл тохиолддог асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэг болох мэдээлэл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг оруулжээ. Энэхүү хялбаршуулсан хууль зүйн мэдээллийн цахим сан нь иргэд хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах боломжийг олгосноороо давуу талтай. Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын байрны 2 давхарт Хууль эрх зүйн бүх төрлийн мэдээллийг иргэд та бүхэн энэхүү "ТАНД ТУСЛАХ ЦАХИМ ХӨТӨЧ" булангаас хэвлэн авч танилцах боломжтой боллоо. ИРГЭН БҮРТ ЭРХЗҮЙН МЭДЛЭГИЙГ....