ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр 05 дугаар сарын 15-ны өдөр төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16,17 -ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст нойтон цас орж салхины хурд 26-28 м/с зарим үед 34 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтрэн автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй тул ИРГЭД, МАЛЧИД ТА БҮХЭН хол замд гарахгүй байх, малчид малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхдээ малд явуулахгүй байх зэргээр аюулгүй байдлаа хангахыг АНХААРУУЛЖ БАЙНА.
Tweet