Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийн хаврын тарилт 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тохиож байгаатай холбогдуулан аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газраас "Өрх бүр хашаандаа 2 мод тарья" уриатай гар ариутгагч 200 ширхэг, мод тарих хялбаршуулсан гарын авлага 100 ширхгийг Сүхбаатар суманд гардуулан өглөө.
Tweet