Өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус сумын Засаг дарга Т.Гантулга, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Даваадорж, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Машбат, сумын Байгаль орчны улсын байцаагч М.Эрдэнэбилэг нар Сүхбаатар суманд блокны үйлдвэрлэл эрхлэгч нартай уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтын үеэр Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбогдуулан сумын Засаг дарга блокны үйлдвэрлэл эрхлэгчдийг ажлын байраа хадгалж үлдэх,Улсын байцаагч нар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Tweet