Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот албан даалгавар, Аймгийн Засаг даргын 03 дугаар сарын 27-ны өдрийн А/98 дугаар захирамжийн дагуу Мал эмнэлэг, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн ажлын хүрээнд тус сумын ЗДТГ-ын ХАА тасгийн мэргэжилтэн, Байгаль орчны улсын байцаагч, Байгаль хамгаалагч нар Мал эмнэлэгтэй хамтран 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: Хүн, малын гоц халдварт, халдварт, шимэгчлэх өвчин гарах, тарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон мал-5, амьтны сэг зэм 4-ийг цуглуулж ариутгаж устгах ажлыг үе шаттайгаар зохион байгууллаа. Мөн гол, нуурын хөвөө, усны эх булгийг цэвэрлэн ариутгаж, 18 өрхийн 384МКв гахайн байр, 21 өрхийн 756 МКв тахианы байрыг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Tweet