Монгол улсын Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 10 жилд нэг удаа зохион байгуулдаг "ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО"-ыг сум, орон нутгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, заавраар ханган амжилттай зохион байгуулан, ажлын үр дүнгээрээ бусдыгаа манлайлсан тул аймгийн Статистикийн хэлтсээс Сүхбаатар сумын тооллогын комисст ТАЛАРХАЛ дурсгалын зүйлийг гардуулан өглөө. Энэхүү ажлыг зохион байгуулахад гар бие оролцсон албан хаагч нар болон иргэддээ сумын удирдлагын багийн нэрийн өмнөөс баярласан талархснаа илэрхийлье.
Tweet